“Мартын 8-нд Сүхбаатарын талбай дээр нүцгэн жагсана“
“Иргэдийн шударга шүүх”, “Монголын худалдаачдын холбоо” зэрэг ТББ-уудын төлөөллүүд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тухайлбал, “Бидэнд баярлах шалтгаан байгүй” нэртэй гурав дахь удаагийн нүцгэн жагсаалаа зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв.
Ингэхдээ “Худалдаачдад чиглэсэн бодлого байхгүй, эдийн засгийн байдал хүнд байгаагаас үүдэж энэ удаагийн жагсаалыг хийхээр боллоо. Жагсаал “Мартын-8″-ны өдөр Сүхбаатарын талбай дээр болно” хэмээн тайлбарлав.