|

Х.Ананда: Эгч минь туслаагүй бол би тахир дутуу болох байлаа

Өнгөрөгч хоёр сард Т.Дэлгэрмөрөн өөөрийн цахим хуудаснаа эхнэр Х.Анандатайгаа маргалдаж буйгаа шууд лайваар цацсан. Энэ үеэр түүний эхнэр Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохыг мэдэгдэж байсан юм.

Улмаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй Т.Дэлгэрмөрөн хэлэхдээ  “Х.Анандаа миний талийгаач эхнэрийн алтыг хулгайлсан. Өөр миний гэрээс зөндөө зүйл хулгайлсан. Нялх хүүхэдтэй байтал гэртээ хоёр залуутай архидан согтуурдаг” хэмээсэн юм. Харин энэ талаар түүний эхнэр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр

“Өдрийн мэндээ манайхаан

Санаанд оромгүй, гэнэтийн болсон явдал намайг төдийгүй надад тусалж байсан эгчид минь ч хүчтэй нөлөөлж, биднийг болон нийгмийг бухимдуулж цочирдуулсаn явдал боллоо. Би тэвчиж явсаан. Харааж зүхэн, доромжилж, зодоx занчих явдлыг нь өдий хүртэл тэвчиж, амьдралаа бүтнээр нь авч явахыг хичээсээр ирсээн. (Олны хэлээд шүүмжлээд байгаагаар)

Сайн эхнэр, ээж байх гэж өөрийнхөө хэр чадлаар л мэрийсэн. Тайлбарлан хэлэх олон зүйл байлаа ч энэ бүхнийг хэлэх нь яг л тэр хүн шиг өөрийн гутамшигт үйлдлээ цайруулах гэж ядаж байгаа мэт харагдах тул түр хойш тавиад, тэр цахимаар лайв хийсэн явдалтай холбогдуулан та бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье.

Намайг зодож, цохиж, багалзуурдаж ,шилэн шүүгээнд савж,нүүрлүү минь удаа дараа шүлс цэрээ хаясны дараа би арай гэж 102 луу дуудлага өгсөн.Цагдаа дуудсаны дараа шууд утасаа гарган лайв хийж эхэлсэн байсан эмэгтэй хүнээс гарч болох бүх арга цөхрөлийг минь барж, намайг харлуулж харуулах гэсэн санаа нь байх л даа.

Хэрвээ надад тусалж байсан тэр эгч минь байгаагүйсан бол магадгүй би тахиp дутуу ч болох байсан байх.
Намайг хамгаалж, урдуур минь орж, ээж шиг минь сэтгэлээр өмгөөлсөн эгчид минь ямар ч буруу байхгүй юм шүү гэдгийг л та нартаа хэлмээр байна. Тэр бол гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч төдий хүн биш! Миний дотны хүн. Надад болон хүүхдүүдэд минь чин сэтгэлээр бидэнд тусалдаг эгч. Бидний харилцаа Дэлгэрмөрөнгийн нэрлэснээр зарц, эзэн 2 биш! Тийм ч учраас тэвчих аргагүй үйлдлийг нь харж, хажууд нь байсан хүний хувьд өчнөөн олон үйлдлийг нь харж тэвчиж чадаагүйдээ бухимдлаа илэрхийлж, намайг өмөөрсөн хэрэг.

Тэр үед эгч маань өөдөөс нь тэгж орилж анхаараалаа өөртөө төвөлрүүлээгүй бол хүн амьны хэрэг эсвэл,би тахиp дутуу болоод л дуусах байлаа. Би ч бас охиныг минь,дүүг минь,найзыг минь нялх биетэй байхад нь ийм үйлдэл гаргасан бол энэ байтугай хамгаалж өмгөөлөх зоригт үйлдэл надаас гарах байсан.

Үрсийн минь өмнө амь бүтэн зогсох боломж олгосон эгчдээ харин баярлалаа. Хүүхдээ харангаа ажлаа хийгээд, гэртээ тайван сууж байхад орж ирж үймүүлчихээд гарч явсан хүний хувьд бичлэг хийхдээ бэлдээд, өөрийнхөө дуу хоолой үйлдлээ хэрхэн хянаж байгаа нь ойлгомжтой! Тиймээс гомдож бухимдсан сэтгэлээ барьж чадаагүй байхдаа гаргасан үйлдэл бүхэндээ бид уучлалт хүсэж байна. Харин миний болон өөрийнхөө хувийн амьдралыг үргэлж бусдад дэлгэн, түмнийг бухимдуулж байгаа тэр хүний өмнөөс сэтгэл зовинож байна. Учир нь би хувийн амьдралаа түмэнд дэлгэхийг хүсээгүй. Тэр хүнийг харлуулж, өөрийгөө өмөөрөх оролдлого хийсэн пост бичлэг ч оруулж байгаагүйг олон түмэн ялгаж салгаж ойлгох биз ээ.

Надад түүний харлуулах гэж ядаад байгаа шиг эрчүүдтэй зугаацаж, архидаn согтуурч явах цаг үнэндээ алга аа. Дараалсан 2 нялх хүүхдийнхээ хэрэглээ, асаргааг хүний гар харахгүй хангаж, амьдралаа авч явах амаргүй үүргээ амжуулах гэж унтах нойроо умартан ажлаа ч амжуулж, үр хүүхдээ ч асарч явна.

Үнэндээ үүнээс өөр хэлэх зүйл алга даа. Дараалсан 2 нялх хүүхэдтэй хүн хүүхдээ асраад л гэртээ суувал хэн тэднийг болон биднийг тэжээх үү? Ажил хийж, амжиргаагаа залгуулъя гэвэл хүүхдийг минь хамжиж асралцах хүн зайлшгүй хэрэгтэй болдгийг ээж болсон бүсгүйчүүд ойлгох биз ээ! Хүүхдээ асрагчаар харууллаа, нөхрөө дээдлэн үгэнд нь ороод, гэртээ сууж л байхгүй юундаа нөхрөө бухимдуулаад байдаг юм бэ?! гэж шүүмжилж байгаа эмэгтэйчүүдэд харин бүхнийг яаж ч харж, хэлж болох эрхийг нь үлдээе ээ.
Уг нь эмэгтэй хүнийг хайрлах маш амархан даа. Жаахан урам өгөхөд л уяхан сэтгэл бөмбөрөөд л… Хэдий ядарч байсан ч өндийгөөд л, цэцэглээд л үр хүүхдийнхээ төлөө, амьдралынхаа төлөө өөдөө өөдөө ургаад л байдаг юм. Гэтэл…
Гутрах, гуних ч багадах бүрхэг өдрүүд манан мэт л үргэлжилж байна…. Бухимдсан ганцхан удаагийн үйлдлийг минь л энэ хүн өөрийгөө цайруулахын тулд ийнхүү дэлгэсэн хэрэг. Үүний цаана олон олон цөхрөл гомдол, тэвчээр уучлалууд минь нуугдаж байсан юм шүү.

Хаалга бүрийн цаана би ганцаараа бус олон мянган эрх нь зөрчигдөж буй ээж хүүхдүүдийн жишээг өөрт ирсэн захидал илгээмжээрээ мэдэж авлаа. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө улам бүр хичээн зүтгэж эрүүл аюулгүй орчинд өсөн торних бүхний төлөө амьдрах болно.
Мөн хүүхдийн болон бусад хүний эрхийн байгуулгатай хамтран ажиллах болно.

Энэ цаг үед хоёргүй сэтгэлээр урам дэм өгч буй гэр бүл,найз нөхөд,хамтран ажиллагч байгуулга,дэмжигч та бүхэндээ гүнээ талархаж байна. Надад сэтгэлийн дэм өгсөн бүх хүмүүстээ баярлалаа.
Өчигдөр уржигдар цагдаагийн байгуулга дуудаад мэдүүлэг өглөө.
Миний хувьд хууль шүүхийн үйл ажилгаанд хүндэтгэлтэй хандана аа” хэмээсэн байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *