Гал унтраах машин гражаас хөдлөхдөө ажилтныхаа толгойг дайрснаас амиа алдлаа

ХУД дүүрэг дэх гал унтраах ангид өнөөдөр /2022.02.09/ ноцтой осол гарч, хүний амь эрсэджээ.

Тодруулбал, тус ангийн гал унтраах автомашины жолооч зогсоолоос хөдлөх үедээ ажилтнаа санамсаргүй мөргөж, дайрсны улмаас амь нас нь эрсэдсэн байна.

Мөргөж унагаснаа хараагүй учраас ухраах үйлдлийг үргэлжлүүлж ажилтны толгой дээгүүр машины хойд дугуй гарснаас хохирогч газар дээрээ амьсгал хураасан аж. Тухайн хэрэг Хан-Уул дүүргийн Гал унтраах ангийн гражд болсон учир хэргийг харъяа цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгааг эх сурвалж хэлэв.

Хэргийн тухай ЦЕГ-аас тодруулахад: “ХУД дэх Гал унтраах ангид хүний амь хохирсон дуудлага бүртгэгдсэн. Хэргийн газрын үзлэг үргэлжилж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *