|

Т.Баттөр /Ангууч/ Х.Мөнхжин нар “Аэросити” хот байгуулна

Цахим орчинд Ангууч нэрээр олны танил болсон Т.Баттөр өөрийн мөрөөдлөө биелүүлж залууст зориулсан хот байгуулахаар төсөл эхлүүлсэн талаараа өөрийн сошиал хаягтаа ийнхүү бичжээ.
Аэросити хотыг байгуулах мөрөөдөлдөө автан, Америкийн нэгдсэн улсын маш олон хотуудаар аялаж, маш олон хүмүүстэй уулзаж байхдаа бид 2 харьцуулж, мөрөөдөж, төсөөлөн ярьж байсан бол, өнөөдөр ингээд эхлүүлээд биеллээ олоод явж байгаад маш их баяртай байна.
Мөрөөдөл хэзээ ч зүгээр сууж байхад ирэхгүй, мөрөөдлийг бид бүтээдэгтэй адилхан залуус бид төр засгаа муулаад, хэн нэгэн туслахыг хүлээх биш эвлэлдэн нэгдэж мөрөөдлийн амьдралаа, мөрөөдлийн хотоо өөрсдөө бүтээн байгуулах боломжтой цаг үе ирээд байна.  Монгол улс минь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18-т ордог атал бид жижигхээн газарт багшралдаж, түгжирч биш тарж, тэлж амьдрах ёстой. Хэрэв энэ шинэ хотын модель амжилттай болбол олон соёлт хотууд бий болох эхлэл тавигдах биз ээ. Х.Мөнхжин найз маань “Моодун хаан групп” -г төлөөлөн Аэросити төсөлөө удирдан авч явах бөгөөд 2022.02.02-ний энэ өдөр олон мундаг зхлуус нэгдэн анхны иргэд болж хамтран ажиллах санамж бичиг солилцлоо.
Төр, хувийн хэвшлийн хамтарсан эко, смарт Аэросити хот нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн хөгжих тодотголтой бөгөөд олон улсын зорчигч, ачаа тээвэр, логистик, санхүү, бизнес, аялал жуулчлал, чөлөөт бүс бүхий агаар, төмөр зам болон авто замын зангилаа төв болох, мөн олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин үеийн ухаалаг хотын зарчмаар төлөвлөгдсөн болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments