|

Камила Валиева сэргээш хэрэглэсэн нь эхний байдлаар батлагджээ

“Бээжин 2022 өвлийн олимп”-ын уран гулгалтын түүхэн амжилтыг тогтоож буй ОХУ-ны тамирчин Камила Валиевагаас сэргээш илэрлээ. 

Оросын Олимпын хорооны шигшээ багийн залуу од, уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд шинэ дээд амжилт эвдээд буй Камила Валиева хориотой төрлийн сэргээш хэрэглэсэн нь эхний байдлаар батлагджээ. 

Тэрбээр өвлийн олимпын наадмаас гурав дахь удаагаа алтан медаль хүртэхээр эрчимтэй бэлтгэлээ хийж, эхний үзүүлбэртээ дөрвөлсөн эргэлттэй маш хэцүү техникийг амжилттай гүйцэтгэсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр Камила Валиева Бээжингийн олимпын тамирчдын баазад ирэхээс өмнө буюу эх орондоо байхдаа тамирчид хэрэглэх хориотой төрлийн зүрхний эм уусан нь шинжилгээгээр илэрсэн аж.

Гэвч тэрээр одоо хүртэл спортын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлж байгааг Хятадын хэвлэлүүд шүүмжилж байна. Одоогоор Оросын олимпын хороо 15 настай Валиевагийн шинжилгээний хариуны эсрэг давж заалдах уу, хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээллээр шинжилгээний хариу гарсны дараа 15 настай уран гулгалтын од бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа нь Вадагийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ илэрхийлж байгаа гэдгийг мэдэгдлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *