|

Бээжин XXIV Өвлийн олимпын эрэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд АНУ-ын тамирчин Нэтан Чен түрүүллээ

Тэрээр Дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд Бээжин XXIV өвлийн олимпод түүх бүтээсэн юм. Аугаа Элтон Жоны “Rocketman” дуугаар үзүүлбэрээ чимсэн Нэтан Чен 218.63 оноо авч, нийт 332.60 оноогоор Олимпын наадмыг өөрийн болгож чадлаа.

Харин энэ удаагийн Олимпын наадамд тун хүлээлттэй ирсэн Японы шилдэг тамирчин, Олимпын хошой аварга Ханюү Юүзүрү нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Түүнчлэн алтан медалийн эзэн болсон Нэтан Чен уран гулгалтын төрөлд Олимпод түрүүлсэн АНУ-ын долоо дахь тамирчин болж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *