Хөгжлийн банкны асуудлаар “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болно

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу өнөөдөр 11 цагаас “Туушин” зочид буудалд зохион байгуулна.

Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкыг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улстөрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэгт салбар салбарын төлөөллүүд гарц, шийдэл эрэлхийлэхэд оршино.

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт дараах салбарын төлөөллүүд оролцоно.

– Хөгжлийн банкны захирал Н.Мандуул

-Монгол банкны удирдлагууд

-Сангийн яам

-УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Авлигатай тэмцэх газар

-Монгол ардын нам

-Ардчилсан нам

-Хөдөлмөрийн үндэсний нам

-Бүгд найрамдах нам

-Үнэн ба Зөв нам зэрэг бусад улс төрийн намуудын төлөөлөл

-Худалдаа аж үйлдвэрийн танхим

-Баялаг бүтээгчдийн холбоо

-Зээл авсан ААН-үүдийн төлөөлөл

-Эдийн засагчид

-Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд

-Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд.

Уг хэлэлцүүлгийг MNB, Тв5, Тв9, NTV, телевизүүдийн эфир болон фэйсбүүк хуудсуудаар, мөн “ЗАРИГ” бусад мэдээллийн сайтууд тус бүрийн пэйж хуудсуудаараа бүтэн шууд дамжуулна.

Хөгжлийн банк 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчийг АТГ-аас шалгаж энэ хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан талаар АТГ-аас өнөөдөр /2022.02.10/ мэдээлсэн.

Түүнчлэн Хөгжлийн банкнаас 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments