Мьянмарт өчигдөр 38 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ

НҮБ-ын төлөөлөгч Мьянмарт лхагва гарагт дор хаяж 38 хүн амиа алдсан тухай мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн дотор 14,17 настай хоёр хүүхэд байсныг Хүүхдийг ивээх сангаас мэдээллэсэн байна.

Нэг сарын өмнө төрийн эргэлт гарснаас хойш өчигдрийг хамгийн цуст өдөр хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байна. Хоёрдугаар сарын 1-нд цэргийнхэн засгийн эрхийг гартаа авснаас хойш Мьянмар даяар олон нийтийн эсэргүүцэл, хөдөлгөөн өрнөж байгаа юм.

Гэрчүүдийн ярьснаар хүчнийхэн жагсагчдын эсрэг резинэн болон галт сум ашигласан байна. Цагдаа нар иргэдийг буудаж байгаа, эмнэлгийн тусламж үзүүлж буй сайн дурынхныг зодож байгаа нь дүрс бичлэгт үлджээ.

 Жагсагчид цэргийн засаглалыг цуцлаж, Аун Сан Су Чи тэргүүтэй ардчилсан сонгуулиар сонгогдсон удирдагчдыг суллахыг уриалж буй билээ. Жагсаал тэмцэл өрнөсөн сар гаруйн хугацаанд нийт 50 гаруй хүн цагдаа, цэргийнхний гарт үрэгджээ.

Similar Posts

3 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *