“Улаанбаатар төмөр зам”-ын 261 дарга, нягтлан бодогчийг авлигын эсрэг сургалтад хамруулав
Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчид, 84 салбар нэгжийн алба, хэлтсийн 261 дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт зориулсан “Авлигын эсрэг цахим сургалт”-ыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар “Авлигын шалтгаан нөхцөл”, “Авлигын хор хөнөөл”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт” зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгчээ.
Мөн анхаарбал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцов.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар