Ангид нэг хүүхдээс халдвар илэрвэл тухайн анги 3 хоног танхимаар хичээллэхгүй
Засгийн газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа. Цаашид сургууль, цэцэрлэгийг хаахгүй, аль болох танхимаар хичээллүүлэх бодлого барина гэж салбарын сайд нь мэдээлсэн билээ.
Хэдийгээр коронавирусийн халдварын эрсдэл арилаагүй ч сурагчдын сурлагын хоцрогдол их болсон нь судалгааны үр дүнгээс харагдсан учир уг шийдвэрт хүрсэн юм.
Танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийг гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй. Гурав хоногт халдварын шинж тэмдэг илрээгүй хүүхдүүд дөрөв дэх хоногоос танхимын хичээлдээ ирж болно гэсэн зохион байгуулалт хийх зөвлөмжийг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн байна.