|

Н.Мөнхнасан: Нэг ч төгрөгийн дутуу төлөлт, зориулалтын бус зарцуулалт байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй ААН-үүдэд шаардлага хүргэх зорилготой “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан хэвлэлд тодруулга өглөө.

Тэрбээр “Энэ  төслийн нийт санхүүжилтийн маань 20 хувьд нь Хөгжлийн банк зээл олгосон байдаг. Үндэсний томоохон бүтээн байгуулалт дээр Засгийн газар оролцох хэрэгтэй болсон. Мөн бид Хөгжлийн банканд 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордоо барьцаалсан. Ташрамд хэлэхэд, 200 жилийн турш ажиллах нөөцтэй, барилгын салбарт маш том хувь нэмэр оруулсан төсөл.

Хөгжлийн банк 18 сарын турш шалгасан. Манайх хамгийн сайн шаардлага хангасан. 250 гаруй удаагийн уулзалтыг судалгаа, хяналтын хүрээнд хийсэн байдаг. Ингээд зээл олгох шийдвэрийг ТУЗ нь гаргасан.

Эргэн төлөхгүй байгаа бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ шүү дээ. Ийм уулзалт дээр ирэхгүй байгаа хандлага ч хууль журмаар шалгах асуудал байх. Бидэнд тавьсан шаардлагаа бусдадаа ч тавьсан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан байх. Дээрээс нь ханшийн алдагдлыг ААН-үүддээ үүрүүлсэн асуудлыг анхаарууштай.

Бид энэ жилдээ багтаагаад үндсэн зээлийн төлбөрөө төлөөд дуусчихаар байгаа. болох төлж дуусах ёстой. Яагаад гэвэл өртөг өндөр зээл. Ам.долларын алдагдалтайгаа хүү нь 20 хувьд хүрч байгаа. Цементийг төгрөгөөр зарж байгаа, экспортолж байгаа учир ам.долларын зээл биднийг ихээхэн алдагдалд оруулж байна.

Сүүлийн 30 жилд аж үйлдвэрийн салбар нэгдсэн бодлогогүй явж ирсний гор гарч байна л даа. Цаашдаа Монгол Улсаа хөгжүүлье, үйлдвэр барья гэсэн залууст шантрахаар нөхцөл байдал үүсэж байна л даа.

Нэг ч төгрөгийн дутуу төлөлт, зориулалтын бус зарцуулалт байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *