Д.Амарбаясгалан “Улстөрийн намын гишүүнчлэлээс хасах нь чухал уу” гэх олон нийтийн асуултанд ингэж хариулжээ
МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлтэй холбоо хамаарал бүхий намын гишүүддээ ямар хариуцлага тооцох талаар дараах байр суурь илэрхийлээд байгаа юм.
Тэрээр “Та бүхэн анзаарсан бол нам дотор ёс зүйн алдаа дутагдал гаргасан хариуцлага алдсан этгээдүүдэд хариуцлага тооцох алхмуудыг бид эхлүүлсэн. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд ялгавартай хандахгүй байх чиглэл дээр онцгойлон анхаарч байгаа. Нөгөө талаасаа сүүлийн үед олон нийтийг бухимдуулж байгаа олон нийт төдийгүй улстөрийн нам тэр дундаа эрх барьж байгаа Монгол ардын намын олон мянган гишүүдийн уур бухидлыг хүргэж байгаа Хөгжлийн банктай холбоотой өрийн зарим зүйлсийг бид тэсэхгүй, тэвчихгүй хатуу тэмцье гэж байгаа юм.
Тэрээр намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх нь тийм чухал зүйл үү? гэх олон нийтийн асуултанд өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан ингэж хариулжээ.