ТОМИЛГОО: Шинээр томилогдсон шүүгчидтэй танилц

Шүүхийн багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлсний дагуу хуулийн дагуу нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид бие даан хуралдаж, ерөнхий шүүгч нараа сонгосон байна.

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нарыг сонгожээ.

Харин дүүргүүдийн хувьд:

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Батболор, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу, Сонгинохайрханд Б.Дашдондов, Сүхбаатарт Ж.Болдбаатар, Чингэлтэйд Б.Халиун, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Одонтуул нарыг сонгожээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *