Валентины баярын талаарх сонирхолтой баримтууд
Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Өнөө цагт энэ өдөр дурлалт хосууд бие биедээ сэтгэлээ илэрхийлэн, хоорондоо бэлэг солилцон тэмдэглэдэг болсон билээ.
Гэгээн хайрын баярын эл өдрийг улс орон даяар хэрхэн тэмдэглэдэг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэх ташрамд танд хосдоо бэлэглэх бэлгийн санааг хүргэе.
Валентины баярын уламжлалт бэлэг гэхэд болох зүрхэн шоколадыг анх Ричард Кардбөри гэгч шоколадны үйлдвэрийн эзэн 1868 онд Валентины баяраар эхнэртээ өөрийн гараар урласан зүрхэн хэлбэртэй хайрцганд шоколад хийн бэлэглэснээс үүдэлтэй аж. Мөн 1800-д оны үед эмч нар хайр дурлалаас болж шаналсан өвчтнүүдээ тайвшруулахын тулд шоколад идүүлдэг байжээ.
Валентины баяраар эрчүүдийн 73% нь цэцэг худалдаж авдаг бол эмэгтэйчүүдийн 27% нь л сэтгэлтэй залуудаа зориулан цэцэг худалдаж авдаг байна. Мөн олон хүн гэрийн тэжээвэр амьтнаа ердөө л нэг тэжээвэр амьтан биш харин гэр бүлийн гишүүнээ гэж үздэг. Тэгвэл зөвхөн АНУ-д гэхэд Валентины баяраар хүмүүс гэрийн тэжээвэр амьтандаа зориулж 703 сая ам.долларын бэлэг авдаг аж. Харин хосууд бие биедээ зориулан 18.9 сая ам.долларын бэлэг авдаг гэнэ.
Түүнчлэн Валентины баяраар бие биедээ хамгийн их өгдөг цэцэг бол улаан сарнай бөгөөд энэ нь эртний Ромчууд улаан сарнай нь хайрын бурхан Венусын дуртай цэцэг гэж итгэдэг байснаас үүдэлтэй аж.
Финляндад 2-р сарын 14-ийг “Найзуудын өдөр” болгосон бөгөөд романтик бэлэг, лааны гэрэл дэх оройн зоог, хайрын үгтэй захидал хүлээж суухын оронд найз нөхөдтэйгээ хамт хөгжилдөх бас л муугүй санаа байгаа биз?
Уильям Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” бол хамгийн алдартай гунигт хайрын түүх билээ. Тэгвэл жил бүр уг жүжиг анх тавигдсан Италийн Верона хотод Жульеттад зориулж хаягласан мянга мянган захидал ирдэг байна. Мөн Валентины баяраар хамгийн олон ил захидал авдаг хүмүүс бол багш нар аж. Учир нь багш нарт зөвхөн хайртай хүмүүс, гэр бүлийхнээс нь гадна сурагчид болон тэдний эцэг эхчүүд нь хүртэл ил захидлаар мэндчилгээ хүргэдэг байна.
Хятадад нэхмэлчин охин, үхэрчин залуу хоёрын хайрын тухай домгоос энэ баяр үүдэлтэй. Уг домогт өгүүлснээр нэхмэлчин охин нь тэнгэрийн охин байсан бол үхэрчин залуу нь мөнх бус хүн байжээ. Тэд гэрлээд хоёр хүүхэдтэй болж аз жаргалтай амьдарч байсан ч тэнгэрийн охин газрын хүнтэй байж болохгүй учир тэднийг нэгэн их мөрнөөр тусгаарлан салгасан байна. Тэр хоёрын хагацал зовлонг харсан шаазгай шувуу жил бүр нэгэн онцгой өдөр тэднийг уулзахад тусалдаг болжээ. Энэ өдөр нь Хятадын билгийн тооллоор 7-р сарын 7-ы өдөр аж. Энэ өдрийг Хятад, Япон, Солонгос, Вьетнам улсууд хайрын баяр болгон тэмдэглэдэг байна.
Киног хэрхэн сунжруулж чаддагийг дэлхийд харуулж буй Өмнөд Солонгост сар бүрийн 14-с эхлэн романтик хайрын өдрүүдийг тэмдэглэж болдог байна. Энэ хугацаанд 12 төрлийн бэлэг бэлдэх ёстой аж. Уг өдрүүдээ Лааны өдөр, Валентины өдөр, Цагаан өдөр, Хар өдөр, Сарнайн өдөр, Үнсэлтийн өдөр, Мөнгөлөг өдөр, Ногоон өдөр, Хөгжмийн өдөр, Дарсны өдөр, Кино өдөр болон Тэврэлтийн өдөр зэргээр нэрлэдэг байна. Хар өдрөөр ганц бие хүмүүс найз нөхөдтэйгээ хамт хар буурцгийн цуугаар амталсан гоймон иддэг гэнэ.
Жилд дунджаар 220,000 хүн Валентины баяраар хайртдаа гэрлэх санал тавидаг байна. Лэйди Гага, Кристина Агиллера, Салма Хайк, Адриана Лима, Мег Раян зэрэг алдартай, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Валентины өдөр сүй тавих, гэрлэх санал авч байжээ. Тэдний зарим нь одоо хүртэл хамтдаа аз жаргалтай байгаа бол харин зарим нь гунигт дурсамж тээн хоцорчээ.
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод байдаг таван одтой Шангри Ла зочид буудлаас Валентины өдөрт зориулсан багц үйлчилгээг санал болгодог байна. Уг үйлчилгээ нь таныг лимузин машинаар тосон авч маш тансаг чимэглэл бүхий Ерөнхийлөгчийн өрөөнд хүргэж өгөхөөс эхэлнэ. Түүнчлэн тансаг оргилуун дарс, шоколадаар дайлж, хамгийн үнэтэй бүтээгдэхүүн бүхий алжаал тайлах СПА-д орж, дараа нь дээвэр дээр 7 хэсгээс бүрдсэн оройн зоог барих аж. Зоогонд түрс, хясаа болон амтат Франц хоол, хамгийн сайн чанарын дарс зэрэг багтсан байна. Мөн зөвхөн танд зориулсан илбэчин, хөгжимчид бий. Хоолны дараа үнэтэй брэндийн дэлгүүрээс авсан тансаг бэлгээ солилцож, эцэст нь нисдэг тэргээр Абу Даби хотын шөнийн тэнгэрээр зугаалах аж.
Хүмүүс Валентины баяраар хамгийн үздэг киноны жагсаалтанд “Хөөрхөн хүүхэн” (Pretty woman), “Сүнс” (Ghost), “Бриджит Жонесын өдрийн тэмдэглэл” (The Diary of Bridget Jones) зэрэг кинонууд орсон байна.