Боловсролын байгууллагууд өнөөдрөөс танхимын сургалтад бүрэн шилжлээ
Засгийн газрын шийдвэрийн дагуу өнөөдрөөс ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгийн сургалт танхимын хэлбэрт бүрэн шилжиж байна.
Улсын Онцгой комисс болон Эрдэмтдийн зөвлөлөөс цар тахлын оргил үе буурч байна гэж үзсэний үндсэн дээр Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан юм.
Гэхдээ цар тахлын эрсдэл хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг холбогдох албаныхан зөвлөсөөр байна.
Мөн ангид халдварын тохиолдол илэрвэл хичээлийг гурав хоног цахим руу шилжүүлэн, дөрөв дэх хоногоос шинж тэмдэг илрээгүй хүүхдүүдийн хичээлийг танхимаар үргэлжлүүлэх зөвлөмжийг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан билээ.