Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 81 иргэн эх орондоо ирнэ
Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 81 иргэн эх орондоо ирнэ. Тус онгоц өнөөдөр 11:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд буух бөгөөд иргэдийг Сүнжин гранд зочид буудалд тусгаарлахаар төлөвлөжээ.
Иргэдийн ирж буй улс:
Унгар -65
Австри-6
Чех-4
Польш-2
Украин-2
Словак-1
Бельги-1 иргэн тус тус ирж байна.
Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байранд 10, гэрийн тусгаарлалтад 4 хоног буюу нийт 14 хоногийн хугацаанд тусгаарлах юм.