Бусдыг буудна гэж заналхийлсэн сурагч БААВАР буюу Ш.Батбаярын хүү байжээ
Өнгөрөгч амралтын өдөр өсвөр насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бичлэг хийж, нийтэлсэн.
Энэхүү бичлэгт сурагчид “Өөрт нь буу байгаа, буудаж чадна” гэх мэтээр бусдыг заналхийлсэн утгатай зүйл ярьсан байдаг. Дээрх мэдээллийн мөрөөр цагдаагийнхан албаны шалгалт явуулж эхлээд байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Хоёр сурагчийн хэргийг шалгаж байгаа. Тухайн үед мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтооно. Бичлэг сурагчдын дундах хаалттай группээс алдагдсан” гэдэг мэдээлэл өгсөн юм.
Харин түүний аав БААВАР буюу Ш.Батбаяр: “Цацагдсан бичлэгийг цагдаагийн газраас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн минь сэтгэл санаа маш хүнд байна. Бичлиг цахим орчинд цацагдсанаас хойш 2 удаа амиа хорлохыг завдсан. Хүү маань найзуудынхаа группт лайв хийсэн байсан. Цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаарахыг сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно.” гэжээ