Дотуур байранд хүүхэд хүчирхийлүүлж, жирэмсэлсэн НОЦТОЙ ХЭРЭГ гарлаа

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хүчингийн хэрэг гарч, өсвөр насны хүүхэд жирэмсэлсэн онц ноцтой хэрэг гарлаа.

Тодруулбал, Завхан аймгийн … сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг, 12 настай охин хүчирхийллийн улмаас бие давхар болсныг энэ сарын эхээр эмнэлгийн байгууллагаас тогтоосон байна.

Гэтэл энэ хэргийн талаар Завхан аймгийн удирдлагууд болон аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрынхан нь хүртэл өнөөдөр ямар ч мэдээлэлгүй сууж байна.

Тухайн хэрэг үйлдэгдсэн … сумын Засаг даргатай холбогдож болсон явдлын талаар тодруулахад “Ийм хэрэг гарсныг бид мэдээгүй. Өнгөрсөн баасан гаригт сумын Хүүхдийн төлөө зөвлөл хуралдаж, тайлан тавьсан. Энэ үед хүчингийн хэрэг гарсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Тосонцэнгэлээс хоёр цагдаа ирэх сурагтай байсан ч одоогоор төвөөс ямар нэгэн цагдаа ирээгүй байна” гэдэг хариулт өглөө.

Бага насны хүүхэд сургуулийн орчинд хүчирхийллийн золиос болж, жирэмсэлсэн онц ноцтой хэрэг гарсан байхад Сургуулийн захиргаа, хүүхдийн зөвлөл, цаашлаад сум, аймгийн удирдлагууд хохирогч хүүхдийг хамгаалалтад авах байтугай хэрэг гарсан үгүйг ч мэдэхгүй байгаа нь төрийн байгууллага, албан хаагчид, төрийн аппарат хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгааг тодоор харуулж байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments