“Хөгжлийн банк”-ны дарга нарыг МАН-аас томиллоо

МАН-ын удирдлагууд Хөгжлийн банкыг гартаа орууллаа. Тэд Хөгжлийн банкны удирдлагуудыг сольж, дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр Баян-өлгий аймгийн МАН-ын дэд дарга К.Батырбек, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хуульч Ж.Эрхэмбаатар нарыг томилсон байна. Түүнчлэн ТУЗ-өөс өрийн асуудлаар ажиллах үүрэг бүхий түр хороог байгуулж, тус түр хорооны даргаар МАН-ын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ажиллах болжээ.

Сонирхолтой нь Ж.Эрхэмбаатар МАН-ын нийгэм эдийн засгийн бодлогыг шүүмжилдэг байснаа гэнэт алга болоод сураг тасарсан. Гэтэл элгэнд наалдсан дэлүү адил МАН-ыг бараадсан нь Хөгжлийн банкаар ил гарлаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *