Хөрөнгө орлогоо мэдүүлээгүй 12 УИХ-ын гишүүн байна

Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтнууд Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудаст хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг.

Энэхүү хуулийн хугацаа өнөөдрийн 23:59 цагт дуусгавар болох гэж байна.

Өнөөдрийн буюу хоёрдугаар сарын 15-ны 10:30 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.3 мянган албан тушаалтан буюу 98.6 хувь нь мэдүүлгээ гаргаад байгааг АТГ-аас мэдээллээ.

АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн өндөр 338 албан тушаалтны 29 нь гаргаагүй байгаа бөгөөд үүний 12 нь УИХ-ын гишүүн байна.

Мэдүүлгээ гаргаагүй байгаа албан байгууллагууд:

  • “Эрдэнэс монгол” ХХК
  • “Эрдэнэс таван толгой” ХК
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *