Л.Энх-Амгалан сайдад 1052 иргэнээс сургуулийн орчинд болж буй ёс зүйгүй үйлдлийн талаар мэйл иржээ

БШУ-ы сайдад захидал бичих аянд 1052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яам 2022 оныг “Ёс зүйн жил” болгон сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарласан.

Энэ хүрээнд сургуулийн орчинд болж буй ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар и-мэйл хүлээн авсан байна.

Тус аян нь өчигдөр дууссан бөгөөд иргэд ёс зүйтэй холбоотой асуудлаар сайдад хандсан байна. БШУ-ы сайд захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулан ажиллах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *