Дэлгүүрийн гадаа асаалттай орхисон автомашиныг нь хулгайлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 19:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн “Ц”-ын Тоёота Кровн маркийн автомашиныг тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад Тоёота Спасио маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан байна.

Мөн өдрийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгэн баарны гадна зогсоолоос Хонда Пит маркийн автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, эрэгтэй, иргэн “Д” гэгч нь үйлдсэн болохыг шуурхай илрүүллээ.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Эх сурвалж : ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *