Нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв
Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр болж, Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан хэлэлцэв.
Зөвлөгөөнөөс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.