Канье Уэст Валентинаар Ким Кардашианд машин дүүрэн сарнай илгээжээ

Канье Уэст өчигдөр буюу Валентинаар Ким Кардишианд машин дүүрэн сарнай илгээсэн зургаа инстаграмдаа оруулжээ. Ким Кардишиан, Канье Уэст нар өнгөрсөн онд 7 жилийн хамтын амьдралаа дуусган, салалтаа олон нийтэд зарласан билээ. Тэгвэл багагүй хугацаанд инстаграмаа хаагаад байсан Канье Уэст сошиал сүлжээнд эргэн ирж, 5 өдрийн өмнө Ким Кардишиан болон хүүхдүүдийнхээ зургийг постлон “Бурхан минь, гэр бүлийг минь эргэн хамт байлгаач” гэж бичжээ.

Валентины өдөр сарнайгаар дүүргэн “My vision is krystal klear” хэмээн бичсэн машины зураг оруулсан нь Кимд илгээсэн цэцэгс юм. Кимээс салснаасаа хойш Жулиа Фокстой үерхэж, саяхан хоёр тийш болсон Канье Уэст Кимтэй эргэн нийлэх хүсэлтэйгээ ийнхүү удаа дараа илэрхийлсээр байна.

Kanye West Gets Kim Kardashian a Truck Full of Roses for Valentines day -  HipHopNowTV

 

 

 

Харин Валентины өдөр Ким Кардашиан найз залуу Пит Дэвидсонтой хамт Нью-Йоркод болзож буй папараци зураг саяхан дэлгэгдсэн юм.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments