Он гарсаар нийслэлд гал түймрийн 366, аврах ажиллагааны 23 дуудлага бүртгэгдсэн байна
Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар гал түймрийн 366, аврах ажиллагааны 23 буюу нийт 389 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 413 иргэнийг гаргаж, 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.
Харин ослын дуудлагуудаар 23 иргэний амь насыг авран хамгаалав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Гал түймрийн аюулаас сэргийлэх зөвлөмж
- Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
- Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
- Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчийн ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,
- Чүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,
- Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул өргөсөн үедээ гэрээ эзэнгүй орхихгүй байх, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.