Ташкентын их дуулга тэмцээнд Монголоос 20 тамирчин оролцоно

Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн Ташкентын их дуулга маргааш буюу гуравдугаар сарын 5-наас 7-ны хооронд болно.

Тус тэмцээнд Монголын нийт 20 тамирчин оролцохоос 12 эрэгтэй, 8 эмэгтэй байгаа юм. Узбекистаны нийслэл Ташкент хотыг зорьсон баг тамирчид:

Эрэгтэй: 

  • -60 кг Л.Өнөболд
  • -60 кг Э.Ариунболд
  • -66 кг Г.Хэрлэн
  • -66 кг Ё.Басхүү
  • -73 кг Г.Одбаяр
  • -73 кг Ц.Цогтбаатар
  • -81 кг Саид Моллаи
  • -81 кг Н.Давгасүрэн
  • -90 кг Г.Алтанбагана
  • -100 кг Л.Отгонбаатар
  • -100 кг Б.Гончигсүрэн
  • +100 кг Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй:

  • -48 кг М.Уранцэцэг
  • -52 кг Л.Сосорбарам
  • -52 кг Б.Хорлоодой
  • -57 кг Д.Сумъяа
  • -57 кг Л.Энхрийлэн
  • -63 кг Б.Ганхайч
  • -70 кг Ц.Энхчимэг
  • +78 кг Э.Гандиймаа

Нийт 71 орны 497 тамирчин оролцохоор бүртгүүлснээс 296 эрэгтэй, 201 эмэгтэй байна. Монголын шигшээ багийн тамирчдаас Саид Моллаи хоёрдугаар сарын 18-20 хооронд болсон Тел Авивын их дуулгаад мөнгөн медаль хүртсэн билээ.

Эх сурвалж: ОУЖБ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *