ЦАГ АГААР : Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна

Нийслэлд их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2022 оны 02 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 10-15 хэм хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

2022 оны 02 дугаар сарын 24-28 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 24, 26, 27-нд нутгийн зарим газраар, 25-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 24, 27-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *