Лед дэлгэцийг бэхлээгүйгээс тайз  нурж, дуучин залуу дарагдаж осолдлоо

Туул голын мөсөн талбайд болсон Монголын үндэсний спортын VII наадмын үеэр /2022.02.19/ дуучин залуу  лед дэлгэцэнд даруулж осолдсон хэрэг гарсан. 

Тайзыг салхины уруу харуулан засч, лед дэлгэцүүдэд бэхэлгээ хийгээгүйгээс дээрх осол гарчээ. Наадмыг Биеийн тамир спортын улсын хороо зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн харваачид оролцсон байна. Лед дэлгэцэд даруулж, толгойгоороо унасан дуучны биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл алга байна. 

Тэнд байсан  эх сурвалжийн ярьснаар дуучин залууг  лед дэлгэцийн дороос гаргахад толгой хүзүүгээ барьсан байдалтай байсан бөгөөд эмнэлгийн тусламж дуудаагүй байна. 

Дуучдыг бөхийн  засуул, уртын дуучин Б.Батболд ахалж  явжээ.  Дуучин Б.Батболдоос дуучны биеийн байдлын талаар тодруулахаар холбогдоход мэдээлэл өгөхөөс татгалзлаа. 

Харин тэмцээнийг зохион байгуулагч Биеийн тамир спортын улсын хороо энэ талаар мэдээлэл өгөхгүй гэлээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *