“Нийгмийн ажилтны систем”-тэй холбоотой сургалт, уулзалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хороодын Хамтарсан багийн нийгмийн ажилтнуудад Нийгмийн ажил үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6949:2021 стандарт, хүүхэд хамгааллын журам болон Нийгмийн ажилтны мэдээллийн сан буюу “Нийгмийн ажилтны систем”-тэй холбоотой сургалт, уулзалтыг зохион байгуулж ажлын байран дээр зөвлөн туслан, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллажээ.