Нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, тандалт хийж байна
Өчигдрийн 14.00 цагийн байдлаар нийслэлийн 17 байршилд хамгаалалт авч, ажиглалт тандалт хийж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал,
- ХУД-ийн 2 дугаар хорооны 7, 8 дугаар байр, 4 дүгээр хороонд байрлах “Гарден сити” хотхоны 1301 дүгээр байр, 15 дугаар хороонд байрлах “Рапид харш”-ийн 7 дугаар байр, “Романа резиденс” хотхоны 33 дугаар байр, 21 дүгээр хорооны 481 дүгээр байр,
- БГД-ийн 5 дугаар хорооны 113 дугаар байр,
- БЗД-ийн 25 дүгээр хороонд байрлах Хийморь 13-74Г байрны нэгдүгээр орц, 26 дугаар хороонд байрлах “Кристал Таун”-ы 804 дүгээр байрны 3 дугаар орц, 2 дугаар хорооны Залуус 11 дүгээр нийтийн байр, 12 дугаар хороо 82 дугаар байр, 8 дугаар хороо Цагдаагийн академийн 50-А байр, 8 дугаар хорооны 55-Б байрны хоёрдугаар орц.
- Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 21 дүгээр байр.
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Амбосадор” хотхонд хамгаалалт авч, тандалтын ажил хийж байгаа аж.