“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” салбар хуралдаанаар үргэлжилж байна
Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах ажиллагаатай холбоотой дөрөвдүгээр салбар хуралдаан Төрийн ордны Сүхбаатар танхимд боллоо. Салбар хуралдааныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн удирдан явуулав. Уг асуудлын хүрээнд:
- Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа,
- Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг уснаас татан гаргах инженерийн тооцоо, технологийн боловсруулалт,
- Татан гаргах ажиллагаанд Батлан хамгаалах салбарын оролцоо,
- Хөвсгөл нуур орчмын нутаг дэвсгэрт учирч болзошгүй гамшгийн эрсдэл,
- Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа зэрэг илтгэлүүд танилцуулагдана.
Төрийн ордон Үндсэн хуулийн танхим-В/-д Салбар хуралдааныг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Уранчимэг удирдан явуулж байна.
Хуралдааныг нээж, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж үг хэлэв.
- Хөвсгөл нуурын экосистемийн өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудал, Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн ба судалгааны төв байгуулах шаардлага,
- “Хөвсгөл Далай ээж” нийгэмлэгийн тэргүүн,
- Тусгай хамгаалалттай газрын “жишиг загвар” болгох,
- ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх боломж,
- Тусгай хамгаалалттай газрын эрхзүйн шинэчлэл, тогтолцоог боловсронгуй болгох,
- Хатуу хог хаягдлын менежмент зэрэг зургаан илтгэл танилцуулагдаж, асуулт, хариултаар үргэлжилнэ.