“The Hu” хамтлаг Хойд Америкаар аялан тоглоно

Хүннү рок урсгалын төлөөлөл “The Hu” хамтлагийн аялан тоглолтын хуваарь гарчээ. Анхны аялан тоглолтоо2021 оны есдүгээр сард эхлүүлсэн тэд ирэх дөрөвдүгээр сард болох “Coachella-2022” хөгжмийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй. Улмаар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарыг дуустал Хойд Америкаар тойрон тоглох төлөвлөгөө гаргажээ.

“The Hu” хамтлагийн хувьд 2019-2021 онд амжилт, бүтээлээр арвин жил байв. Энэ хугацаанд тэд уйгагүй хөдөлмөрлөсөн бөгөөд Европыг байлдан дагуулсан билээ.

Тус хамтлаг одоогийн байдлаар нийт 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолт хийжээ. “The Hu” хамтлагийн гаргасан шинэ дуунуудыг “iTunes store”-оос хамгийн их татан авснаар шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж, “Billboard” чартад орсон амжилтыг өнгөрсөн хугацаанд гаргасан.

Дөрөвдүгээр сард болох наадамд Монголоос анх удаа “The Hu” хамтлаг урилгаар оролцох тухай баярт мэдээг тэд өнгөрсөн сард цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан билээ.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments