Г.Буяндорж , Т.Ариунаа нар 24 цаг үргэлжилсэн суултаа зогсоолоо
“Ноёд” группийн захирал Г.Буяндорж, эхнэр МУГЖ Т.Ариунаа, хоёр хүүгийн хамт өчигдрөөс эхлэн хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарласан. Тэгвэл тэд дөнгөж сая 2021.03.04-ний өдрийн 18:30 цагийн орчим суултаа зогсоож буйгаа мэдэгдлээ.
Суултаа зогсоосон шалтгааны талаар Г.Буяндорж “УОК-ийн шийдвэрийг хүндэтгэж суултаа зогсоож байна. УЕП-т тавьсан шаардлагын хариу хүлээж авах 72 цаг маргааш дуусна. Бид маргааш шаардлагаа авахаар УЕПГ очно. Цаашдаа тэмцлээ үргэлжлүүлэх бол хуулийн дагуу зөвшөөрлөө аваад явна” гэх тайлбар өглөө.
Тэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дараах шаардлагыг хүргүүлээд байгаа.
- 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
- Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
- Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг тус тус шаардсан.
Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана гэж мэдэгдсэн юм.