НИТХ-ын Хүний хөгжлийн хороотой таван чиглэлийн хүрээнд санал солилцлоо
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ДАРААХ 5 ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО.
• Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, төрийн бодлогыг байгууллагын чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн
• Хүний хөгжлийн хорооны 2021 оны хурлаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид уламжилсан санал, зөвлөмжийн биелэлт, үр дүн
• “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2021 оны биелэлт, үр дүн
• Байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийн тухай
• Нийслэлийн “Хүүхдийн төлөө зөвлөл”, “Залуучуудын хөгжлийн орон тооны бус зөвлөл”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл”, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл”-ийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, үр дүн