БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Тэрээр Сэлэнгэ аймагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах хүрээнд “ТАРЬЦ, СУУЛГАЦ НИЙЛҮҮЛЭГЧ АЙМАГ БОЛОХЫН ТӨЛӨӨ-ТА БИД ХАМТДАА” уриалга дэвшүүлж, “НЭГ ТЭРБУМ МОД-СЭЛЭНГЭ АЙМАГТ” зөвлөгөөнийг эхлүүллээ.
Сэлэнгэ аймаг нь 2030 он хүртэл 20 сая мод тарих, тарьц суулгац үржүүлж, бусад аймаг орон нутагт нийлүүлэгч аймаг болох зорилт дэвшүүлжээ.