Польш улс дүрвэгсдийг хүлээн авч байна
Украйны ард иргэд цэрэг дайны үйл ажиллагааанаас болж дүрвэж байна. Дүрвэгсэдийн эхний хэсэг Польш улсад автозам болон төмөр замаар очжээ. Польшийн талаар дүрвэгсэдийг хүлээж авах хилээр хялбар нэвтрэх боломжийг хангах тал дээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар Польшийн засгийн газраас дүрвэгсэдэд хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, амрах газар бүхий 8 байгууламжийг бэлтгэсэн тухай мэдээллээ. Тус улсын засгийн газар бусад улс орнуудыг ч Украйны ард иргэдэд бүхий л талын тусламж үзүүлэхийг уриалж байна.
Польшоос гадна Герман улс Украйн руу тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламжийн багц зэрэг хүмүүнлэгийн тусламж илгээж байгаагаа мэдэгдээд байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Украйнд хүмүүнлэгийн тусламж хүргэх тогтвортой боломж олгохыг уриалж байна. Тус байгууллагаас 3,5 сая ам долларын эм, эмнэлгийн хэрэгслийг хүргэжээ.