Хүүхдийн осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажиллаж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дуудлага мэдээллийн дагуу хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хаврын хурдан морины уралдааны бэлтгэл, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллаа.
2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 85 авто машин бүхий иргэд, хурдан морь ачих зориулалт бүхий 25 ачааны авто машин, 150 орчим морь, 200 гаруй иргэд цуглан морины үсэргээ сунгааг, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Налайхын гол, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн урд хэсэг, Таньюкийн хөшөө, 4 дүгээр хорооны зүүн зах, зүүн бүсийн авто зам дагуу болж байсан хурдан морины үсэргээг таслан зогсоож ажиллалаа.
Иймд иргэд та бүхэн Уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс иргэд, уяачдын зүгээс зохион байгуулж буй хориглосон уралдаан, сунгааны талаарх мэдээллийг ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАС 108, ЦАГДААГИЙН 102 утсанд мэдээлэн хамтран ажиллахын уриалж байна.