|

Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Дубай хотноо 2022 оны 2 дугаар сарын 21-27 болсон пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэй багийн төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ, Баатарын Жавхлантөгс нар хүрэл медаль хүртлээ.

Тэд медалийн төлөөх харваанд Энэтхэгийн хүчтэй багийг 5:1-ийн харьцаатай ялж пара байт харвааны ДАШТ-ий анхны медальтнууд боллоо. Энэ багт “Токио-2020” паралимпын наадамд оролцсон Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс пара байт харвааны эмэгтэй шигшээ багийн тамирчид багтжээ.

Энэ удаагийн “Дубай – 2022″ пара байт харвааны ДАШТ-д Монгол Улсаас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байна. Тухайлбал, “Рио – 2016” паралимпын наадамд оролцсон А.Анхбаяр, П.Мөнхбаатар нар рекурв /70 м/ төрөлд өрсөлджээ.

Дасгалжуулагчаар МБХХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажилласан бол багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments