“ЭРДЭНЭТ МЕДИПАС” төв эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн харъяанд шилжүүллээ
“Эрдэнэт медипас” төв эмнэлгийг “Медипас” ХХК хууль бусаар үнэгүй шилжүүлэн авсан байх үндэслэлтэй, гэж үзэн Засгийн газрын хуралдаанаар тус эмнэлгийг улсын өмчид буцаан авах тухай шийдвэр гаргасан. Тус эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэн, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болгох шийдвэр гаргасантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. Улмаар 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө болох 64.8 тэрбум төгрөгөөр барьсан “Эрдэнэт медипас” эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмжийг төрийн өмчид бүртгэн Эрдэнэт үйлдвэрт шилжүүлж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.