Аврагчид тэрбум 235 сая төгрөгийн хөрөнгийг авран хамгааллаа
Нийслэлийн Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 20-27-ныг хүртэлх хугацаанд 40 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид тэрбум 235 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалллаа.
Гал түймрийн дуудлагын тоо өмнөх онтой харьцуулахад 30,4 хувиар, аврах ажиллагааны дуудлага 25 хувиар тус тус өссөн байна нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
О.ЭНХЖИН