Дэлхий | Мэдээ | Нийгэм | Онцлох мэдээ | Улс төр
АН: Украины эсрэг довтолгоо хийж байгааг МАН эрс эсэргүүцэж байна
Ардчилсан намаас дэлхий дахинаа өрнөж буй цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тухайн мэдэгдэлд:
”Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан . Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.
ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм.
Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа
илэрхийлж байна.
Улаанбаатар хот
2022.02.28
ОЛОН УЛСЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ ГИШҮҮН
МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМ” гэжээ.
О.ЦОЛМОН