ОХУ, Украины тэмцэлд 116 хүүхэд бэртэж, 14 нь нас баржээ
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ОХУ, Украины тэмцэлд 352 энгийн иргэд өртөж амиа алдсан талаар Украины Дотоод хэргийн яамнаас мэдээллэж байна. Хамгийн харамсалтай нь нас барсан хүмүүсийн 14 нь хүүхэд байжээ.
Харин 1684 хүн шархдаж, бэртсэнээс 116 нь хүүхэд байсан гэнэ. Украины зүүн болон зүүн өмнөд хэсгийн хэд хэдэн томоохон хотуудад Украин болон Оросын цэргүүдийн хооронд ширүүн мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байна.
Өнгөрсөн ням гарагт сансраас авсан хиймэл дагуулын зураглалаар ОХУ-ын тав орчим километр урт үргэлжлэх цэргийн цуваа Украины нийслэл Киев хотыг чиглэн явж байгаа талаар мэдээлжээ.
Эх сурвалж : CNN
О.ЭНХЖИН