Цагаан тоос, Хангал голын бохирдлыг бууруулах талаар Орхон аймагт ажиллалаа

Орчны бохирдолыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзулаар ахлуулсан ажлын хэсэг цагаан тоос, Хангал голын бохирдолтой холбоотой асуудлаар Орхон аймагт  энэ сарын 24,25-ны өдрүүдэд ажиллалаа.  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” -ын Баяжуулах үйлдвэрийн дарга М.Онон болон холбогдох мэргэжилтнүүд. аймгийн БОАЖГ, МХГ, ЭМГ-ын мэргэжилтнүүд, удирдлагуудаас одоогийн нөхцөл байдлын талаар асууж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөтэй танилцсан.

Мөн ажлын хэсгээс 18 санал дүгнэлтийг хуудсаар хүлээж авсан. 20 гаруй санал санаачилга хэлэлцэж, үүнээс 16 ажлыг БОАЖ-ын сайд, ОББҮХ-ны даргын тушаалын хавсралтаар албажуулан, төлөвлөгөөг баталж,  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, мэргэжлийн байгууллагуудад ажлын чиг үүргийг тодорхой болгож хариуцууллаа.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *