“МАЯАРА” брэнд Монголын анхны хамтын үйлдвэрийг нээлээ
Үндэсний уламжлалт соёлыг өнөө үеийн загвартай хослуулан урлан бүтээдэг “МАЯАРА” брэндийн нэрийг Монгол хэлнээ хөрвүүлбэл “ТОГОС” хэмээх утгатай аж.
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгох чамин, дэгжин алчуур, үсний гоёл, цүнх гэх мэт 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж буй уг брэнд Монголдоо анхдагч хамтын үйлдвэрийг нээж, шинээр 50 хүний ажлын байрыг бүтээжээ.
Коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн сүүлийн 2 жил гаруй үйл ажиллагаа хэсэг хугацаанд зогсоож, бизнесийн борлуулалт, боломжоо алдсан олон бүсгүйчүүдэд шинэ боломж, хамтын ажиллагааг санал болгон нийгэмд гэрэл гэгээ нэмж байгаа “МАЯАРА” брэндийн хамт олонд баярлалаа.