Бантсан Х.Нямбаатар бурууг бусад руу ЧИХЭВ

Сошиал орчинд нөхөр Б.Зоригоог “хөлдүү төмс” хэмээн цоллож анх олонд танигдсан Ж.Өлзийжаргал ” “Еkaterina online shop” хэмээх хувцасны дэлгүүрийг ажиллуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр дэлгүүрийнхээ барааг өмсөж, лайв хийдгээрээ онцлог. Тиймдээ ч хийсэн лайв нь олон түмэнд хүрч, танигдаад буй. Тэгвэл өчигдөр \2022.02.27\ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн албаны пэйж хуудсаар уг бүсгүйн лайвыг үзсэн нь олны анхааралд өртөөд байна. Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй зөрчилдөөн, цаашлаад харь оронд гацсан оюутнуудын асуудал яригдсаар байхад Хууль зүйн яамны сайд нь хувцасны дэлгүүрийн лайв үзсэн нь иргэдэд таалагдсангүй.

Тэрбээр өнөөдөр уг асуудалд өөрийн Твиттер хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг гаргалаа. Тухайн мэдэгдэлд: “Миний ФБ пэйжийг хөтөлдөг админ залуусын нэг нь лайв үзжээ. Залуу хүн иймэрхүү алдаа гаргах бол байх. Хэлж анхаарууллаа” гэсэн байв. “Бантсан хүн, хүн ална” гэгчээр Х.Нямбаатар бантахдаа баахан балайрав.

                                                                                                                                                                                                                                                 О.ЦОЛМОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *