Н.Анхбаяр : Харьковд байгаа оюутнуудын бодит байдлыг мэдээлэхэд ар гэрийнхэнд нь хүнд туссан байх
Украинд гацсан Монгол иргэдийн талаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, хоёрдугаар сарын 24-нөөс хойш нийт 24 монгол иргэнийг Украин улсаас гаргаад байна. Үүнээс өчигдөр гурван иргэн Монголд ирсэн. Гуравдугаар сарын 3-нд 15 иргэн Монголдоо ирнэ. Гурван иргэний билет өнөөдөр баталгаажлаа. Хоёр иргэн үлдэхээр шийдсэн
Харин Харьковд18 Монгол оюутан бүгдээрээ хорогдох байранд байгаа. Шаардлагатай хоол хүнс, нэн тэргүүний шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг иргэд рүүгээ явуулж тусламж үзүүлэх гэсэн ч Олон улсын “Улаан загалмай” байгууллага ч Харьков руу нэвтэрч чадахгүй байна. Гэхдээ тусламжийн үйл ажиллагааг хил хооронд тасралтгүй явуулна. Оюутан тус бүрд 1.2 сая төгрөгийг монгол дахь данс руу нь шилжүүлсэн. Гол нь тэр бүсэд хүнсний дутагдал үүсэх эрсдэл өндөр байна. Мөнгөнөөс илүүтэй бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлээд байгаа. Нийлүүлэлт 0 зогсолт хийсэн.
Иргэдийн дунд яригдаж байгаа боломж, таамаглалууд шиг амархан асуудал шийдэгдэхгүй. Оюутнуудаа татах гэсэн ч хил хаалттай байна.
Бид байгаа байдлыг бодит үнэнээр нь хэлсэн нь оюутнуудын ар гэрийнхэнд хүнд туссан байх. Ийм цаг үед бид нар худал мэдээлэл хийж болохгүй байгууллага.Тэнд байгаа Монголчуудын болит үнэнг л хэлнэ” гэжээ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?