|

Д.Гантулга НИТХ-ын ХҮН-ын бүлгийн дарга боллоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ дахь Хөдөлмөрийн Үндэсний Намын бүлэг байгуулагдсаныг зарласан бөгөөд бүлгийн даргаар Төлөөлөгч Д.Гантулгыг сонгожээ.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр Хуралд  3-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах юм.

Хөдөлмөрийн Үндэсний Намын бүлэгт Төлөөлөгч Д.Гантулга, П.Наранбаяр, П.Ганзориг нар ажиллах юм байна.

О.ЦОЛМОН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *