|

Бүлэглэн хүчирхийлэл үйлдсэн залуусаас айсан хохирогч дахиад уулзахыг зөвшөөрч байжээ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 4-5 цагийн үед …. аймгийн … сумын нутагт дэвсгэрт иргэн М.Г, Х.Б нар архи согтууруулах ундаа хэрэглэснээс биеийн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон С.Н-ийг бүлэглэн хүчирхийлсэн гэмт хэрэг бүртгэгдсэн билээ.

Тодруулбал, хохирогч С.Н найзуудтайгаа уулзаж, зочид буудалд архи согтууруулах ундаа уусан байна. Харих нэг нь харьж. Хонох нэг нь хонох болоход С.Н буудлаас гараад явж байхдаа архи авахаар дэлгүүр явж байсан М.Г, Х.Б нартай тааралдаж, гэмт хэргийн золиос болжээ.

Хохирогч С.Н “намайг шөнө алхаад явж байхад араас эрэгтэй хүн ирж сугадан сургуулийн хашаа руу авч орж улмаар хүч хэрэглэсэн. 30-50 насны хоёр эрэгтэй байсан. Хүч хэрэглэсний дараа намайг зам руу хүргэж өгөөд чи бид хоёрт таалагдаж байна, дахиад уулзья гээд дугаараа өгөхөд нь айсандаа тэгье, маргааш энд ирье гэж хэлсэн” гэжээ.

Харин  … аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, М.Г нарт долоон жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр уг хэргийг шийдвэрлэсэн байна.

А.НОМИН

Similar Posts

2 Comments

  1. The most recently described adenomatous polyposis syndrome, MutYH associated polyposis MAP, has an autosomal recessive herency and requires an inherited mutation from each parent for the development of the disease better business bureau online pharmacy priligy However, our preference is also to obtain nuclear imaging with technetium 99m Tc diethylenetriamenepentacetic acid 99m Tc DTPA with and without furosemide washout to quantify the degree of obstruction and to determine split function

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *