Д.Монголхүү нар Украин, ОХУ-ын асуудлаар тайван жагсана

Иргэн Д.Монголхүү, Н.Цэрэнбат нарын иргэд өнөөдөр /2022.03.01/ “Дэлхийд дайн хэрэггүй” тайван цуглаан хийж, талбай дээр жагсахаар болсноо мэдээлсэн.

Тус жагсаал нь төв талбайд зохион байгуулагдах бөгөөд МоАХ, “Хэвтүүл”, “NoDoubleStandart” хөдөлгөөнийхөн оролцох аж.

Хэвлэлийн хурлын үеэр иргэн Д.Монголхүү “Монгол Улс дайны эсрэг байр сууриа илэрхийлмээр байна, чив чимээгүй байж болохгүй. Төвийг сахина гэдэг юм уу, Оросыг дэмжинэ гэдэг ч  юм уу аль нэг байр сууриа илэрхийлэх ёстой. Чимээгүй байгаа нь аюултай санагдаж байна” гэсэн юм.

Харин иргэн Н.Цэрэнбат “Ардчилсан улсын залуус л юм бол гудамжиндаа  гараад үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Төр засаг нь байр сууриа илэрхийлдэггүй юм бол залуучууд нь үзэл бодлоо илэрхийлье.

МҮОНРТ ганцхан Оросын талын эх сурвалжийг мэдээлж, дайныг дэмжиж буй өнгө аястай байна. Нэг талыг барьж туйлшрахаа зогсоо. Монголчууд дайн байлдаантай үед үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Дэлхийд дайн хэрэггүй, монголд дайн хэрэггүй гэсэн байр суурийг илэрхийлнэ” гэсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *