Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хурандааг шүүх хурал хойшиллоо

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.03.01/ 10:00 цагт С.Зориг агсны хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүх ажиллагаа зохион байгуулсан гэх Тагнуулын ерөнхий газрын тасгийн дарга асан, хурандаа О.Бархабадьд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн.

Уг шүүх хуралдаанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон ч эрүүдэн шүүж, ял тулгасан гэх үндэслэлээр батлан даалтад гараад буй  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцов.

Гэвч шүүгдэгч О.Бархасбадь өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг гуравдугаар сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

О.УЯНГА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *